2022 онд нарны эрчим хүчийг ашиглахад юу чиглэх ёстой вэ?

1. Эрчим хүчний 1кВтц үнэ өсөх Монгол улсад 1кВтц-ын үнийг хүчээр тогтоон барьж байгаа нь ирээдүйд 1кВтц үнэ өсөх эрсдэл дагуулж байна. Мөн байгалийн эрчим хүчний нөөцүүд нь жил ирэх тусам багасаж, нийлүүлэлтийн үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр үнэд хүрч , ирээдүйд ч үнэ улам өсөх эрсдэл дагуулж байна. Хэрэв та 2022 онд нарны эрчим хүчийг ашиглан өөрийн орон сууц болон автомашинаа цахилгаан хувилбар руу шилжүүлснээр уг эрсдэлээс ангижрах боломжийг CRD компанийн мэргэжлийн хамт олон танд санал болгож байна.

2. Таны сард төлдөг цахилгааны зардлыг бууруулах боломж Нарны эрчим хүчийг ашиглан та өөрийн төвийн цахилгаан системээс гарах зардлыг бууруулах эсвэл цахилгааны офф-грид горимыг төлөвлөх боломжтой. Төвийн цахилгаан системийн тарифф жил ирэх тусам өсөх эрсдэлтэй үед та өөрийн цахилгаан үүсгүүрийг суурилуулж уг цахилгааны үнэ өсөх шуурганд өртөхгүй байх ба нарны системийг суурилуулснаар та 25 жилдээ тогтмол арчилгааг хийснээр санаа зоволтгүй ашиглах боломж бүрдэж байна.

3. Монгол улсын эрчим хүчний хараат байдал Монгол улсад нүүрлэж буй хамгийн том эрсдэл бол гаднаас эрчим хүчний хараат байдал ба өвлийн цагаар оргил ачаалалд Дулааны цахилгаан станцууд маань ажиллаж нэг том гэмтэл гарахад Монгол улс даяараа цахилгаангүй болох юм. Уг эрсдлээс та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд нарны системтэй цэнэг хураагууруудыг хоршуулан төлөвлөх боломжтой. Нарны ашигтай тусгалтай үед илүүдэл эрчим хүчийг цэнэг хураагуурт хуримтлуулан шаардлагатай үед хэрэглэх боломжийг манай төхөөрөмжүүд танд санал болгодог.

4. Нарны систем нь таны орон сууцны зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ Нарны эрчим хүчээр өөрийн орон сууцыг цахилгаанаар хангахад та орчин тойрныхоо агаарыг бохирдуулахгүйгаас гадна байгалийн шавхагддаг эрчим хүч үүсгүүрүүдээс хараат бус байдлыг үүсгэсэнээр таны орон сууц ямар ч нөхцөл хараат бус байдлаараа зах зээлд зарагдаж буй бусад орон сууцнуудаас давуу тал болж өгдөг. Нарны системийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь 5-10 жил байдаг ба ашиглалтын хугацаа 25-30 жил байдаг учир маш том давуу тал болж өгнө.

5. Нарны систем нь танаас маш бага хэмжээний арчилгаа шаарддаг. Нарны систем нь танд ашиглахад хэцүү , чамин сонсогдож байж магадгүй. Гэхдээ та суурилуулалт хийж ашиглаж эхэлснээр санаа зовох зүйлгүй бөгөөд нарны систем нь маш бага арчилгаа шаарддагаараа том давуу талтай. Таны хийх ёстой зүйл гэвэл бохирдсон нарны элементыг тогтмол цэвэрлэсэнээр нарнаас ирэх эрчим хүчийг бүрэн шингээж авах боломж бүрдэнэ гэсэн үг юм .

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan