Нарны зайн ашигтай ажиллагаанд температур хэрхэн нөлөөлдөг вэ?

         Монгол орон нь жилийн дөрвөн улиралтай билээ. Өвөлдөө -30 аас -40 хэм хүртэл хүйтэн, зундаа +30 аас +40 хэм хүртэл халуун, хавар намартаа -15 аас +20 хэм хүртэл буюу тогтворгүй байгаль цаг уурын  нөхцөлтэй. Энэ нь нарны цахилгаан үүсгүүрийн ашигтай ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар танилцуулъя. Нарны цацраг нь тусаж байгаа өнцөг хэдий чинээ эгц  байна газрын гадаргын нэгж талбайд ирэх нарны цацрагийн эрчим хүч төдий чинээ их байна.  Нарны зай нь цахилгаан соронзон эффектийн үндсэн дээр суурилсан гэрлийн энергийг цахилгаан энергид хувиргах нэгэн төрлийн хагас дамжуулагч  юм. Гэрэл  байхгүй үед жирийн диод шиг ажиллаж гэрэл эрчим нэмэгдэхэд цахилгаан энерги гаргаж  эхэлнэ. 

     Нарны зайн үзүүлэлт дээр байрлах богино холболтын гүйдэл (ISC)  нь нарны дэлгэцийн гаралтыг богино холболт хийх үед үүсэх бөгөөд нэвтрүүлж чадах хамгийн дээд утга буюу Isc=Imax байна. Эсэргүүцэл маш бага тул хүчдэл 0 болно. Харин задгай хэлхээний хүчдэл (VOC) нь нарны зайн хүчдэлийн байж болох хамгийн дээд утга буюу Voc=Vmax байна. Эсэргүүцэл  хязгааргүй тул  гүйдэл 0 болох юм. Нарны зайн хамгийн их чадлын (Pmax) хэмжээг богино холболтын гүйдэл   (ISC) болон задгай хэлхээний хүчдэл (VOC) хоёрын хоорондын үржвэрээр тодорхойлогдог.

    Үүнд эсэргүүцэл гэдэг нь бидний ойлголтоор нарны эрчим юм. Нарны эрчим их байна гэдэг нь гадна агаар халалт ихтэй байна гэсэн үг. Иймээс хэт халах нь эсэргүүцлийг ихэсгэн улмаар хүчдэлийн утгыг ихэсгэн гүйдлийг багасгаж байна. Харин эсэргээрээ хэтэрхий хүйтрэх нь эсэргүүцлийг багасган гүйдлийг ихэсгэн хүчдэлийг багасгадаг.  Чадал нь гүйдэл хүчдэлтэй шууд хамааралтай учраас багасаж байгаа юм.

Иймээс нарны цахилгаан үүсгүүр нь өвөл, зундаа хамгийн их чадлаараа ажиллах боломжгүй, харин намар, хаврын улиралд хамгийн их чадлаараа сайн ажилладаг байна. Нар сайн тусаж байвал сайн ажиллана гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan