|  НУТ-ны хамрах хүрээний ХАВСРАЛТ№1 | 2025.02.10 |

НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО 2025

 

  •   “Клийн Ресурс Девелопмент” ХХК Монгол Улсын хууль зохицуулалтын шаардлага болон олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт бөгөөд ногоон технологийг ашиглах замаар байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг хэрэглэгч захиалагчийн хүлээлтэд тохирсон байдлаар нийлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тогтмол анхаарч, нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилт, үр нөлөөг үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулан салбартаа тэргүүлэгч компани байна. 
  •  Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үе шатанд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрч,  байгаль орчны хяналтын арга хэмжээнүүдийг авах замаар эрчим хүчний хэмнэлт, усны зөв зохистой хэрэглээ, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж ажиллана. 
  •  Бид үйл ажиллагаандаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын  гүйцэтгэлийг тогтмол сайжруулж нийт ажилтан, харилцагч, гэрээт болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх зан үйлийг ажилтан бүрт төлөвшүүлэн, эрүүл аюулгүй ажлын орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч ажиллана. 

 

КЛИЙН РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ ХХК-НИЙ 2025 ОНЫ НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ЗОРИЛТУУД


1.     Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт сүүлийн үеийн технологи, инновацид суурилсан хэрэглэгч захиалагчийн шаардлагад тохирсон сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, үйлчилгээг цагт нь маш богино хугацаанд чанарын өндөр төвшинд нийлүүлнэ.

2.      Хэрэглэгч, захиалагчийн сэтгэл ханамжийг 6 сар тутамд дүгнэж, бүтээгдэхүүн үйлчилгээний үл тохирлоос сэргийлж, илэрсэн үл тохирлыг хэмжиж шинжлэн бууруулж , угсралтын хугацааг бууруулж ажиллана.

3.     Ажилчдын хөгжлийн хөтөлбөрт тулгуурлан ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар болон үр бүтээмжийг 20 хүртэл %-иар ахиулна.

4.     Байгууллагын нийт ажилчдын ХАБЭА-н мэдлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж, аюулгүй ажиллах зан үйл, хандлагыг хэвшүүлэхэд анхаарч ажиллана. 

5.     Аюултай тохиолдлыг судлан бүртгэж, хэмжиж хянан эрсдэлийг тогтмол бууруулж, хөдөлмөрийн чадвар алдсан ослыг гаргахгүй байх. 

6.     Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжийн шаардлагын дагуу дотоод хяналтыг хийж, сайжруулалтыг хангаж ажиллана.

7.     Усны хэрэглээг хянаж хэмжин тогтмол бууруулах замаар усны хэрэглээг багасгаж, эрчим хүчний хэрэглээг хянаж хэмжин тогтмол бууруулах замаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх.

8.     Байгаль орчны аливаа асуудлыг хяналтанд байлгаж, Аюултай хог хаягдлыг байгаль орчинд нөлөөлөл багатайгаар хадгалж устгах замаар хог хаягдлын ялгаруулалтын түвшинг бууруулна. 

 | ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ |  С. Тэнгис