Амины орон сууц, Хаус, Байшинг нарны эрчим хүчээр хангахын тулд хэчнээн нарны хавтан хэрэгтэй вэ?
Хэрэв та нарны эрчим хүчийг сонирхож байсан бол “Миний байшинг нарны эрчим хүчээр хангахын тулд хэчнээн нарны хавтан хэрэгтэй болох бол?” Гэж бодож байсан байх.
Хариулт нь олон зүйлээс хамаарна.
Нарны эрчим хүчний системийн тооцоолол дунджаар гаргаж бодох боломжгүй. Таны болон таны хөршийн байшин яг ижил хэмжээтэй байсан ч эрчим хүчээр хангахад нарны хавтангийн тоо огт өөр байж болно. Энэ асуултанд хариулахад яагаад хэцүү байдаг талаар илүү сайн ойлголтыг өгч, тайлбарлаж өгье:
1) Таны өрхийн цахилгааны хэрэглээг тооцох
Байшингаа нарны цахилгаан эрчим хүчээр хангахын тулд хэдэн нарны хавтан шаардагдаж байгааг тооцоолж эхлэхийн тулд танай гэрийн жилийн цахилгаан хэрэглээг мэдэх хэрэг гарна.
Дүрмээр бол таны цахилгаан хэрэглээ суурилуулах нарны хавтантай шууд хамааралтай. Тиймээс хоёр байшин яг ижил м2 хэмжээтэй байсан ч эрчим хүчний хэрэглээ адилгүй, сарын 100,000 төгрөгийн цахилгааны зардалтай 5 оршин суугчтай айлын байшингаас сарын 300,000 төгрөгийн цахилгааны зардалтай 3 оршин суугчтай айлын байшин хамаагүй их нарны хавтан суурилуулах шаардлагатай.
2) Тооцоолол хийхэд Байршил, орчин, Нарны тусгал чухал
Мөн танд шаардлагатай нарны хавтанг тооцоолохын тулд танай гэрт хүлээн авдаг нарны дундаж цацрагийг тооцдог. Таны дээвэр өдөр бүр авах дундаж нарны тоо нь таны байршил, дээврийн чиг, дээврийн хийц, тухайн улирлаас хамаарна. Хэрэв та нар ихтэй газар амьдардаг бол таны дээвэр өдөр бүр хангалттай нар авдаг тул гэр орноо нарны эрчим хүчээр хангахын тулд тооцооны дагуу цөөн нарны хавтан хангалттай байдаг. Тэгэхээр хэрэв та бүрхэг уур амьсгалд амьдардаг бол ижил хэмжээний нарны эрчим хүч үйлдвэрлэхийн тулд танд илүү их нарны хавтан шаардагдах болно.
3) Тооцоолол хийгээд зураг төсөл боловсруулах
Таны цахилгаан эрчим хүчний хэрэглээ, нарны цагийг нарийвчлан ойлгосны дараа таны хэрэгцээг хангахуйц нарны эрчим хүчний системийн зураг төсөл гаргана.
Мэдээжийн хэрэг, нарны эрчим хүчний системийн дизайнд нөлөөлж болох зарим хязгаарлалтууд байдаг.
Үүнд:
- Дээврийн зай: Санал болгож буй нарны хавтан дээвэрт багтахгүй байх тохиолдолд газарт суурилуулах боломжтой.
- Цахилгааны хязгаарлалт: Байшингийн өөрийн цахилгаан хуучирсан бол Цахилгааны кабель болон самбартаа шинэчлэл хийх шаардлага гардаг.
Байшинг нарны цахилгаан эрчим хүчээр хангахын тулд хэчнээн нарны хавтан авах шаардлагатайг мэдэх хамгийн сайн арга бол мэрэгжилтэнээс зөвлөгөө авах юм. Бид танд зөвөлгөө өгхөөс суурилуулах хүртэл үйлчигээ үзүүлнэ та манай пэйж рүү мессеж бичнэ үү.