Та цахилгааны төлбөрөө хэр хэмнэж чадах вэ?

Хүмүүс үргэлж нарны хавтангуудын байгал орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар ярилцдаг. Гэхдээ хэр хэмнэлт гаргадаг талаар хүмүүс төдийлөн ярилцдаггүй. Тухайлбал, нарны зай хураагуур хүмүүсийн цахилгааны төлбөрийг хэр хэмнэдэг вэ гэдэг тал дээр нийтлэл бичье.

Хүмүүс нарны эрчим хүчийг сонирхох хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хэдэн нарны зай хураагуур ашиглан цахилгааны зардлыг мэдэгдэхүйцээр хэмнэж чадах вэ гэдэгтэй холбоотой. Хоёрдугаарт, нүүрстөрөгчийн ул мөрийг хэр хэмжээгээр бууруулах вэ гэдэгтэй холбоотой.

Эхлээд санхүүгийн хэмнэлтийн талаар ярилцъя.

Таны хуримтлуулж чадах эрчим хүчний хэмжээ таны байшингын дээвэр болон сул талбайгаас хамаарч өөр өөр байх болно. Нарны эрчим хүчний системийн хэмжээ нь, нарны шууд тусгалд өртөх байдал, танай бүс нутагт байгаа нарны цацрагын хэмжээ зэрэгээс хамааран систем танд хэр их зардал гарах, хэр их мөнгө хэмнэхэд тооцоолол хийж болно. Жишээлбэл та Шарга морьт хавийн зусланд хувийн орон сууцтай байя гэж үзье. Уг орон сууц нь дээврийн хийцлэл нь хавтгай байхаар тооцож нийт 5кВт суулгахад уг нарны систем нь сард ойролцоогоор 133,000 төг эрчим хүч, жилд дунджаар 1,600,000 төг эрчим хүч үйлдвэрлэнэ.

Харин жилд байгал орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг доорхи хүснэгтээс авч үзэж болно.

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan