Нарны цахилгаан эрчим хүчний системд хэдэн жилийн баталгаат хугацаа өгдөг вэ?

Тоног төхөөрөмж болон суурилуулалтын ажилд хэд хэдэн өөр төрлийн баталгаа байдаг.
Нарны хавтангийн баталгаат хугацаа:
Энэ төрлийн баталгаанд нарны хавтан үйлдвэрлэгчээс хамаараад 15-20 жилийн хугацаанд хамардаг. Энэхүү баталгаа нь нарны хавтангийн баталгаат хугацааны туршид хамгийн бага чадлын гаралтыг хамарна. Салбарын стандарт болон баталгааны дагуу хавтан нь хамгийн багадаа 80%-ийн эрчим хүчний гарц авах ёстойг зааж өгдөг тэгэхээр нэг суурилуулсан нарны хавтан нь 20 жилийн дараа ч 80% хэвийн ажиллах болно гэсэн үг.
Суурийн бэхлэгч замын баталгаа:
Энэхүү баталгаа нь нарны хавтан болон холбогдох тоног төхөөрөмжийг буруу суурилуулсан нөхцөл байдлыг хамарна. Эдгээр төрлийн баталгаа нь ерөнхийдөө 2 жил үргэлжилдэг. Эдгээр баталгааны ихэнх нь системийн элементүүдийг засах, тохиргоо хийх, тээвэрлэлтийн гэмтэлтэй хэсгүүдийг солих гэх мэт эд ангиудад хамардаг. Бидний угсардаг Wanhos брендийн суурийн бэхлэгч зам нь үйлдвэрээс 5 жилийн баталгаатай байдаг.
Inverter-ийн баталгаат хугацаа:
Inverter буюу хувиргагчийн үндсэн үүрэг бол нарны цахилгаан эрчим хүчний үүсгэсэн тогтмол гүйдлийн (DC) эрчим хүчийг гэр, аж ахуйн нэгжид ашиглах боломжтой хувьсах гүйдлийн (AC) хүч болгон хувиргах явдал юм. 2-5 жилийн (баталгаа нь үйлдвэрлэгчээс хамаараад өөрчлөгдөнө) Inverter-ийн баталгаа нь ерөнхийдөө үйлдвэрлэлийн согог, алдааг хамардаг. Inverter-ийн баталгаа нь тохиромжгүй суурилуулалт, онцгой нөхцөл байдлаас үүдэлтэй хэвийн элэгдэл, зохисгүй засвар үйлчилгээ зэргийг хамардаггүй. Бидний угсардаг Growatt Inverter-ийн баталгаат хугацаа үйлдвэрээс 5 жил байдаг.

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan