Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа нь ойролцоогоор 25-30 жил үйлчилдэг. Гэсэн хэдий ч 25 жилийн дараагаас цахилгаан үйлдвэрлэхээ болино гэсэн үг биш юм. Энэ нь цахилгаан бүрэн хүчээрээ ажиллахгүй чадал нь мууддаг гэсэн утга юм. Нарны цахилгаан үүсгүүр нь салхи, хог хаягдал, агаарын бохирдол болон бусад гадны хүчин зүйлийн нөлөөнд автахгүй бол олон арван жилийн турш ажиллана. Нарны хавтангийн эвдрэлийн хурд жил бүр дунджаар 0.8 хувиар буурдаг. Уг 0.8%-ийн эвдрэлийн түвшин нь хоёр дахь жилдээ НЦҮ нь анхны гаралтынхаа 99.2 хувиар ажиллана гэсэн үг юм. Ингэж явсаар 25 жилийн 82.5% -тай ажилласаар байх болно. Гэхдээ аль брэндийн НЦҮ худалдаж авахаас хамаарч өөр өөр эвдрэлийн хурдтай байдаг. Аль болох эвдрэлийн хурд багатай НЦҮ сонгох нь олон жилийн хугацаандаа ашигтай юм. НЦҮ нь таны цахилгааны хэрэгцээнд хангалттай хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байвал солих гэж яарах шаардлагагүй.
Мөн системийг бүрдүүлдэг тавиур, батерей, инвертер зэрэг тоног төхөөрөмж нь НЦҮ-ээс илүү эвдрэх магадлал өндөр байдаг. Тавиур нь НЦҮ барихын тулд дээвэр дээр өрөмдсөн байдаг тул нар, бороо, цас, хэт халалтаас болж элэгддэг. Инвертер нь тогтмол гүйдлийг танай гэрт ашиглах хувьсах гүйдэл болгон хувиргадаг байнгын ажиллагаатай байдаг тул ашиглалтын 10-15 жилийн хугацаанд солих шаардлагатай болдог.
НЦҮ нь хамгийн арчилгаа багатай, маш бага засвар үйлчилгээ шаарддаг ч нарны зайгаа үе үе шалгаж, гүйцэтгэлийг нь хянах нь чухал. НЦҮ нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа эсэхийг шалгах дараах зөвлөмжийг хүргэж байна.
- НЦҮ-ээ хог хаягдал болон бусад гэмтээгч хүчин зүйлд өртүүлэхгүй байх
Шороо, агаарын бохирдол, навч, шувууны сангас, хэт халалт, хэт хөрөлт нь НЦҮ-ийн үр ашигт нөлөөлдөг. Зуны улиралд бороо НЦҮ- г цэвэрлэж байдаг ч бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байвал мэргэжлийн хүнд хандан тусгай төхөөрөмжөөр цэвэрлэгээ хийлгэх хэрэгтэй. НЦҮ-ийг сүүдэрлэх мод, барилга зэргийг тооцоолон суурьлуулах.
- НЦҮ-г тогтмол хянаж, ажилж байгаа эсэхийг шалгах нэмэлт төхөөрөмж суурьлуулах
Тогтмол ажиллагаанд хяналт хийх нь таны нарны системийн гүйцэтгэл, тоолуур, инвертер болон бусад хэсгүүдийг хамгийн их үр ашигтай ажиллуулахад тусална. Мөн таны цахилгааны төлбөр болон эрчим хүчний хэрэглээнд гарсан өөрчлөлтийг тогтмол хянаж чадах юм.
- Нарны эрчим хүчний найдвартай нийлүүлэгч олох
Нарны системээ удаан ажиллуулахын тулд хийж чадах хамгийн эхний алхам бол чанартай нарны систем суурилуулагчтай хамтрах юм. Нарны эрчим хүчний системд байнгын засвар үйлчилгээ бага шаарддаг ч олон жилийн турш цэвэр, хямд, найдвартай эрчим хүчийг үр ашигтайгаар үргэлжлүүлэн үйлдвэрлэхийн тулд бүтээгдэхүүнийхээ ашиглалтын хугацаанд иж бүрэн засвар үйлчилгээний багц санал болгодог албан ёсны нийлүүлэгчдийг сонгох хэрэгтэй.