Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Энэхүү хэлэлцээрүүд нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтаршилыг уур амьсгалд ноцтой нөлөөлхөөргүй түвшинд тогтворжуулах зорилготой юм. Киотогийн протокол нь 1997 оны 12 сард Киото хотод хийсэн агаар дахь хүлэмжийн хийг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах зорилготой. 2007 оны 7 дугаар сарын байдлаар нийт 174 орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага батламжилсан. Киотогийн протоколд зөвхөн хөгжингүй орнууд нэгдэх боломжтой байдаг.
Парисын хэлэлцээр нь Францын Парис хотноо 2015 онд 12 сарын 12-ны өдөр батлагдсан. Монгол улс Парисын хэлэлцээрт 2016 оны 4 сарын 22-нд нэгдэн орсон бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаа нь явагдсаар байгаа. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Үндэсний зорилт” олон улсын чуулган 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан.
Багасгахыг зорьж буй хүлэмжийн хийнүүд, тэдгээрийн эх үүсвэрүүд:
- Нүүрсхүчлийн хий (CO2)- Тээврийн хэрэгсэл, цахилгаан ба дулаан үйлдвэрлэхтэй холбоотой шаталт, бусад тодорхой үйлдвэрлэлийн процесс, халуун орны ойг тайрах
- Азотын исэл (N2O)- Хөдөө аж ахуй, химийн үйлдвэрлэл, шатаах үйл ажиллагаанууд
- Метан (CH4)- Хөдөө аж ахуй, газрын тос, хийтэй холбоотой үйл ажиллагаа болон хог хаягдлын менежментийн үйл ажиллагаа
- Гидрофторт нүүрстөрөгчүүд (HFCs), Перфторт нүүрстөрөгчүүд (PFCs), Гексафторт хүхэр (SF6) – Хөнгөн цагаан, магнезиум, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, шүршэгч бодисууд, агааржуулагч болон дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэл
Монгол улсын тухайд гэр хороололийн зуух, тээврийн хэрэгсэл, дулааны станцуудаас нүүрс хүчлийн хий ихээхэн ялгарч байна. Энэ нь байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд тухайлбал амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байна.
2019 онд олон улсын чуулган дээр дэвшүүлсэн зорилтоо ахиулан 2030 он гэхэд эрчим хүч, ХАА, аж үйлдвэр, зам тээвэр, барилга, хог хаягдлын салбарын түвшинд нэгдсэн дүнгээр 22.7 хувиар буюу 16.89 сая тонн СО2-тэй дүйцэхүйц хүлэмжийн хийг бууруулах боломжтой хэмээн тооцоолж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч ашиглан нийт 8.34 сая тонн нүүрсхүчлийн хий бууруулна гэсэн зорилт тавьсан байна.
Үүний тулд бүх төрлийн СЭХ-ний үүсгүүрүүдийг идэвхлэн суурьлуулах, уурын зуух ба нам даралтын зуухны үр ашгийг сайжруулах, гэр байшингийн дулаалгыг сайн хийж дулаан алдагдлыг бууруулах, түүхий түлшний хэрэглээг багасган биотүлшрүү шилжих, тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах мод тарих байгаа орчиноо цэцэгжүүлэх гэх мэт арга замууд байж болох юм. Хүлэмжийн хий ба дэлхийн дулаарал нь тулгамдасан асуудал болоод байгаа бөгөөд Киотогийн протокол нь яг ч хүлэмжийн хийг бууруулж чадаагүй ч дэлхий анх удаагаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дээр нэгдсэн. Үүний үргэлжлэл болох Парисын хэлэлцээр илүү үр дүнтэй олон төрлийн хорт хийг арилгах хүлээлт дэлхий нийтэд байна.