Нарны эрчим хүчний эх үүсвэр суурилуулах ТОП 5 шалтгаан

АОС, Хаус, Хувийн байшин эзэмшигчдэд:

Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед нарны эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэл болон суурилуулалтын зардал өдөр ирэх тусам буурч байна. Мөн төвийн эрчим хүчний системд өөрсдийн үйлдвэрлэсэн нарны эрчим хүчийг экспортлох боломж манай оронд нээгдсэн энэ үед та хувийн байшиндаа бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулах нь дараах давуу талуудтай.


Үүнд:

1. Хувийн байшиндаа суурилуулснаар таны барилгад эрчим хүчний хараат бус байдал үүснэ.

2. Сүүлийн 10 жилтэй харьцуулахад 1Втц нарны эх үүсвэрийн тоног төхөөрөмжийн үнэ 70%-аар буурсан үзүүлэлттэй. Өнөөдөр өртөг нь Монголд 1Вт нь 3,600₮ – 5000₮* (байршлаас хамаараад).

3. Эрчим хүч үйлдвэрлэхэд ялгарах хорт утааг багасгахад бодит хувь нэмрээ оруулна.

4. Таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үнэлэмж нэмэгдэнэ.

5. Байгаль орчинд ээлтэй, цэвэр гарал үүсэлтэй эрчим хүчийг бусдад үлгэрлэж манлайлах амьдралын хэв маяг.

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan