Агаарын бохирдол ба Нарны зай

      Монгол улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот нь өвлийн улиралдаа агаарын бохирдлоороо дэлхийд нэгдүгээрт ордог.  Үүний үндсэн шалтгаан нь 184000 гэр хороолол, 450000 авто тээврийн хэрэгсэл, 1400 орчим бага, дунд оврын нам даралтын зуух, 3 том дулааны цахилгаан станц, 1 дулааны станц мөн шороон зам, хөрсний бохирдол хог зэрэг багтдаг. Улаанбаатар хотын нийт бохирдол нь гэр хороололын яндангийн утаа 80 орчим хувь, тээврийн хэрэгслийн яндангийн утаа 10 хувь, дулааны станцын яндангийн утаа 6 хувь гэж хуваагддаг. Мөн Улаанбаатар хотод амьдарч буй нийт иргэдийн 60 хувь нь гэр хороололд амьдардаг байна.

         Агаарын бохирдлыг буруулахад хувь хүний оролцоо маш чухал юм. Иргэн бүр үүний хор уршигийн талаарх мэдлэгээ тэлэн байгальд ээлтэй, эрүүл тав тухтай амьдрах аргыг олох хэрэгтэй. Та бүхэнд хамгийн энгийн аргуудаас танилцуулъя. Энерги эрчим хүчийг хэмнэх дадалтай болох, орон сууцдаа дулаалга хийх, цахилгаан дулааны асуудлаа сэргээгдэх эрчим хүч буюу нарны зай, нарны коллектор, цахилгаан халаагуур, хийн зуух ашиглан эрчим хүчээ хэмнэх юм. 

        Улаанбаатар хотод суурьлуулсан нарны зайн дэлгэц хотоос хол хөдөө нутагт суурилуулсан нарны дэлгэцтэй бохирдлыг нь харьцуулан судалбал нарны нийлбэр цацрагийн эрчим сулралт 21 орчим хувь, нарны дэлгэцийн бохирдол 15 орчим хувь, нийт гаргах чадлыг 30 гаран хувиар бууруулах магадлалтай байна. Гол нөлөөлсөн хүчин зүйл нь агаар хөрсний бохирдол юм. Нарны цахилгаан үүсгүүр нь нүүрс хүчлийн хийн ялгаруулдаггүй давуу талтай.

       Тийм учраас эрчим хүчээ ухаалгаар шийдэх мөн Улаанбаатар хотод ашиглах нарны зайг ойр ойрхон цэвэрлэх шаардлагатай юм. Хувь хүн бүр хичээвэл Монгол улс агаарын бохирдлоосоо ангижрах болно. Айл өрхүүд цахилгаанаа хэмнэх зорилгоор бие даасан нарны цахилгаан үүсгүүрүүд суурилуулах, авто тээврийн салбарт цахилгаан машин түлхүү оруулж ирэх түүнийгээ НЦҮ-ээр цэнэглэхээр шийдэх, том дунд оврын нарны станцууд барин дулааны станцуудын ачааллаас багасгах болон байгаль орчиноо цэвэрхэн байлгах гэх мэт шийдлүүд байж болно.

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan