Нарны эрчим хүчний цэнэг хураагуурын төрлүүд
Одоогийн байдлаар нарнаас ялгаруулж буй эрчим хүчийг хуримтлуулах 4 төрлийн цэнэг хураагуурыг та бүхэндээ танилцуулъя.
- LEAD ACID
2015 он хүртэл нарны системээс хуримтлуулж буй эрчим хүчийг LEAD ACID буюу хар тугалгын хүчилд хуримтлуулж ирсэн. Уг батарей нь таны автомашиндаа хэрэглэдэг батарейтай адилхан бөгөөд нарны эрчим хүчний батарей нь илүү өндөр, гонзгой хэлбэртэй байдаг. Өөрийн амины орон сууцыг LEAD ACID батарейг ашиглан эрчим хүчээр хангахын тулд танд батарейн сав хэрэгтэй бөгөөд гадна орчны температураас хамгаалж савны доторх т\емпературыг тогтмол байлгах шаардлага гардаг. Учир нь уг батарей нь хэт халалт болон хүйтнийг даах чадвар муу бөгөөд орчны нөлөөлөл батарейн насжилтад сөргөөр нөлөөлдөг. 1000-3000 цикл хэрэглэх боломжтой ба насжилт нь ойролцоогоор хэрэглээнээс хамаараад 2-8 жил болдог.
LEAD ACID төрлийн батарейны давуу тал болон сул талыг жагсаан бичвэл:
Давуу тал :
-Олон төрлийн хэлбэр хэмжээтэй үйлдвэрлэгддэг учир өөрийн шаардлагад нийцүүлэн хэрэглэх
-Засвар үйлчилгээ бага шаарддаг
-Удаан, хурдан болон хэт цэнэглэлтийг тэсвэрлэх чадвартай
-Урт хугацаанд хэрэглэхгүй орхиход өөрийн чанараа алдалгүй байх
-1Втц ноогдох үйлдвэрлэлийн зардал хямд
-Өөрийн цэнэгээ алдах чадвар бусад төрлийн цэнэглэдэг батарейнуудтай харьцуулахад бага
-Өндөр болон бага температурт ажиллах чадвар сайн
-Re-cycle буюу дахин боловсруулалт хийх боломжтой
Сул тал:
-Хар тугалга нь бусад төрлийн элементүүдийг бодвол хүнд
-Жинг чадалтай харьцуулахад чадамж муу
-Удаан цэнэглэдэг, бүрэн цэнэг авахад ойролцоогоор 14-16 цаг болдог
-Тусгай нөхцөлд хадгалах шаардлагатай
-Байгал орчинд сөрөг нөлөөтэй
-Шингэн батарей ус нэмэх шаардлагатай , тээвэрлэхэд төвөгтэй. - Lithium-ion battery
Лити-ион батарейн төрөл нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа ба цахилгаан автомашины зах зээлд маш өргөнөөр нэвтэрч буй. Уг төрөл нь бидний өдөр тутмын хэрэглээнд байнга хэрэглэгдэж байгаа ба таны мэдэхээр гар утас , зөөврийн компьютер зэрэгт хэрэглэгддэг. 4000-6000 цикл хэрэглэсний дараагаар өөрийн чадамжаа ойролцоогоор 20% алддаг ба насжилт 13-18 жил гэж үздэг .
Lithium ion төрлийн батарейн давуу тал болон сул талыг жагсаан бичвэл:
Давуу тал:
-Засвар үйлчилгээ шаардлагагүй
-Зай талбай хэмнэнэ
-Угсралт хялбар
-Хурдан цэнэглэдэг
-Илүү удаан хэрэглэх боломжтой
-Эрчим хүчний хэмнэлттэй – Бусад төрлийн батарейтэй харьцуулахад бага эрчим хүч ашиглан өөрийг цэнэглэдэг
Сул тал:
-Үнэтэй
-Засвар үйлчилгээ шаардлагагүй ч тогтмол үзлэг шалгалт хийх шаардлагатай
-Re-cycle буюу дахин болосвруулалт төвөгтэй.
3.Flow battery буюу Урсгалын батарей
Flow батарей нь эрчим хүч хуримтлуулах системийн зах зээлд шинээр нэвтэрч байна. Цинк болон Бромидын шингэн уусмалыг нэг талаас нөгөө тал руу шилжүүлж ашиглагддаг. Батарей цэнэглэгдэх үед цинкийг шингэн уусмалаас тусгаарлаж тусад нь хадгалдаг. Хэрэглэж эхлэх үед, цинкийг буцаан шингэн уусмал руу шахаж урсгал үүсгэж электродыг ялган авдаг. Зах зээл дээр цөөхөн компаниуд үйлдвэрлэж байна. Уг төрлийн хамгийн том давуу тал бол цэнэгээ ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр бүрэн шахаж дуусгах боломжтойгоор дээд 2 төрлийн батарейгаас ялгаатай.
Flow батарейн давуу тал болон сул талыг жагсаан бичвэл:
Давуу тал:
-2 танк ашиглан урсгал үүсгэж төлөвлөдөг учир олон төрлөөр угсрах боломжтой.
-Химийн урвал явуулахгүйгээр электродыг ялган авдаг учир аюулгүй
-Батарейн циклд нөлөөлөхгүйгээр цэнэглэнгээ ашиглаж болдог
-Илүү удаан циклтэй бага засвар үйлчилгээ шаарддаг
Сул тал:
-Шинэ технологи учир үнэтэй
-Угсралт төвөгшил өндөр
4.Sodium Nickel Chloride Battery буюу Натрийн никель хлорид батарей
Натрийн никель батарей нь өндөр температурын эрчим хүч хуримтлуулах систем ба натрийг анод болгон хлоридыг катодоор ашигладаг. Батарей нь электрон химийн урвалыг ашиглан натрийн ионыг эерэг болон сөрөг электродоор ялган ашигладгаараа ялгаатай.
Натрийн никель хлорид батарейн давуу тал болон сул талыг жагсаан бичвэл:
Давуу тал:
-Ашиглалтын температурын хэмжээ нэлээн өргөн цар хүрээтэй
-Дахин боловсруулах бүрэн боломжтой
-Бусад төрлийн батарейтай харьцуулахад ямар нэгэн галын аюулгүй
-Хөргөлтийн систем шаардлагагүй
Сул тал:
- Маш үнэтэй