Frame 2

Клийн Ресурс Девелопмент ХХК нь ISO9001:2016 Чанарын Менежментийн Тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Аюулгүй байдал, ISO14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцооны; стандартуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлж эхэллээ.

НМТ-ны БОДЛОГО:

  • “Клийн Ресурс Девелопмент” ХХК монгол улсын хууль зохицуулалтын шаардлага болон олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт бөгөөд ногоон технологийг ашиглах замаар байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг хэрэглэгч захиалагчийн хүлээлтэд тохирсон байдлаар нийлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тогтмол анхаарч, нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилт, үр нөлөөг үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулан салбартаа тэргүүлэгч компани байна.
  • Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үе шатанд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрч, байгаль орчны хяналтын арга хэмжээнүүдийг авах замаар  эрчим хүчний хэмнэлт, усны зөв зохистой хэрэглээ,  хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж ажиллана.
  • Бид үйл ажиллагаандаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийг тогтмол сайжруулж нийт ажилтан, харилцагч, гэрээт болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх зан үйлийг ажилтан бүрт төлөвшүүлэн, эрүүл аюулгүй ажлын орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч ажиллана.