Инжинеринг
Нарны OFF GRID иж бүрэн систем
OFF-GRID систем нь төвийн эрчим хүчний системээс алслагдсан, дэд бүтцийн дэмжлэггүйгээр ажиллахад туслах зорилготой систем, амьдралын хэв хаяг юм. Уг системийг ашиглахын тулд үр ашиг өндөртэй, ухаалаг бүтээгдэхүүн, иж бүрдлүүдийг ашиглах шаардлага гардаг. Иймээс манай компани хэрэглэгч нартаа бүтэн бие даасан системийн шийдлийг санал болгож байна.
Нарны TIE-GRID иж бүрэн систем
Tie-grid төрлийн систем нь 100% ын нарны эх үүсвэрээр цахилгааны асуудлыг шийдэхэд санхүүгийн бололцоо дутмаг эсвэл нарны панель суурилуулалт хийх хангалттай талбайгүй хэрэглэгч нарт зориулсан шийдэл юм. Уг системийг ашигласнаар төвийн эрчим хүчний системээс шаардлагатай үед цахилгаан хамнгамжыг авах боломжтойгоос гадна таны бизнес, фермийн аж ахуй болон таны гэрийн цахилгааны аюулгүй байдалд найдвартай боломжийг олгодог итгэлтэй хөрөнгө оруулалт юм. Tie-grid сүлжээний хөрөнгө оруулалтын үр өгөөжөө богино хугацаанд буцаан өгч бусад системийг бодвол бага төхөөрөмж ашигладгаараа давуу тал болдог.
Нарны хосолмол иж бүрэн систем
Hybrid буюу Хосолмол систем нь Tie-grid системтэй төстэй ажиллах горимтой боловч шаардлагатай үед ашиглах эрчим хүчийг тусгай зориулалтын хувиргагч ашиглан баттерэйнд хуримтлуулдаг. Уг хуримтлалаар эрчим хүч доголдсон үед хэрэглээгээ тасралтгүй ашиглах боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн эрчим хүчний оргил ачаалалтай үед хуримтлагдсан эрчим хүчийг ашиглах боломжийг олгон таны төвийн эрчим хүчний зардлын зарцуулалтыг хэмнэх үүрэгтэй.