Нарны эрчим хүчний алсын хараа

Нарны эрчим хүч болон бүх төрлийн сэргээгдэх эрчим хүчийг ашигласанаар дэлхийн улс орнууд шавхагддаг байгалийн нөөцөөс хараат бус байдлыг үүсгэх, мөн эрчим хүчний тогтвортой хөгжилрүү чиглэх, дэлхийн дулааралд эерэгээр нөлөөлөх, үйлдвэрлэлийн дижитал шилжилт хийн эрчим хүчний үр ашигтай ажиллагаанд дэмжлэг болж байна.
Сүүлийн 10 жилд дижитал шилжилтийн ач тусаар нарны модуль үйлдвэрлэл болон нарны системийн үйлдвэрлэлийн зардал маш эрчимтэй бууж 1кВтЦ тооцогдох нэгж нарны системийн үнэ анхаарал татах хэмжээнд хүртэл буурч байна. Бид бүхний харж байгаагаар нарны эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байгаа технологи болон хэрэглээ нь байгалийн нөөц баялагыг ашиглан үйлдвэрлэгддэг эрчим хүчний системийн хэрэглээг удахгүй гүйцэн бага багаар хэрэгцээнээс шахаж гаргах төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай өмнөд хөрш болох Хятад улс нь нарны эрчим хүчийг ашиглан нийт 255,000 мВт суурилагдсан хүчин чадалтай ба дэлхийн нийт нарны эрчим хүчнээс авч буй үйлдвэрлэлийн 35% тай тэнцэхээр байна. Жил ирэх тусам уг суурилагдсан чадал ихэсч, үйлдвэрлэлийн зардал буурах учир худалдан авагч орны хувьд томоохон давуу тал үүсч байна.
Монгол улсын хэмжээнд нарны цацрагын асар их нөөц бололцоотой бөгөөд жилийн дунджаар 1 жилд дундажаар 270-300 хоног нартай байдаг. Өдөрт 4,3-5,3кВт*ц/м2 боломж бий.
Манай улс 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээний 30% сэргээгдэх эрчим хүчнээс авах төлөвлөгөөтэй бөгөөд нийт 924мВт сэргээгэдэх эрчим хүчний зөвшөөрөл төлөвлөсөнөөс ойролцоогоор 247 мВт нь нарны эрчим хүчнээс авна.
Монгол улсын сүүлийн хэдэн жилийн эдийн засаг болон эрчим хүчний үүсгүүрийн өнгө төрхийн “нүүрс” буюу хар алт өнгөлж байсан бол ойрийн 10 жилдээ сэргээгэдэх эрчим хүчээр гэрэлтүүлэх өнгөлөг ирээдүй бидэнд бий.

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan