Эрчим хүч хэмнэх

CRD нь цахилгаан эрчим хүч, түүний зүй зохистой хэрэглээний талаарх мэдлэг олгох “ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ АРГА” цувралыг эхлүүлж байна.

Цахилгаан хэрэгсэл ашиглахдаа эрчим хүч, сарын төлбөрийг хэмнэх хамгийн хялбар аргаас эхэлцгээе. Манай улсад нийтлэг хэрэглэгддэг улайсдаг гэрлийн чийдэн нь 50-60 ватт орчим эрчим хүчний өндөр зарцуулалттай, хэрэглээний нас нь бага бөгөөд халаах явцад дулаан ялгаруулдаг Т.Эдисоны 1879 оны патентын анхны хувилбар хэвээр байна.

Гэрэлтүүлгийг LED (гэрэл ялгаруулах диод) чийдэнгээр солих нь 50-60 ваттын хэрэглээг 11-12 ватт болгож багасгасанаар эрчим хүчний хэрэглээг 70-80% хэмнэдэг.

Бидний өдөр тутмын амьдралын тод жишээ:

Орон сууцны үүдний гэрэл оройн цагаар хүн байсан ч, үгүй ​​ч бай үргэлж асаалттай байдаг. Энэ нь эрчим хүчний ачааллын оргил үетэй давхцаж байна. Ийм гэрлийг өдөрт 10 цаг асаахад сард 1825.2 төгрөг, жилд 21902.4 төгрөг болдог. 4 орцтой 4 давхар барилгад гадна гэрэлтүүлэг нэмэгдэн жилийн нийт зардал 481.852 төгрөг болж байна. Хөдөлгөөн мэдрэгчтэй бага чадлын LED гэрлийг сольсноор энэ зардлыг 70-80% хэмнэж болно.

Киотогийн протокол ба Парисийн хэлэлцээр
Нарны цахилгаан үүсгүүрийн ашиглалтын хугацаа
Агаарын бохирдол ба Нарны зай
logo_zadalsan