Уул уурхайн салбар дахь ногоон шилжилт: Монголын хамгийн том микрогрид төслийг бид хамтдаа бүтээн байгууллаа 

Монгол орны эрс тэс уур амьсгал, -40°C хүртэл хүйтэрдэг өвлийн нөхцөлд уул уурхайн тасралтгүй үйл ажиллагааг эрчим хүчээр хангана гэдэг хамгийн том сорилт байдаг. Тэгвэл МАК компани болон Huawei техноложи компанийн хамтран хэрэгжүүлсэн Монголын хамгийн том уул уурхайн ухаалаг "Smart Microgrid" (PV+ESS) төсөл амжилттай ашиглалтад орлоо.

Энэхүү түүхэн бүтээн байгуулалтад манай "Clean Resource Development" (CRD) ХХК нь Huawei Technologies компанийн албан ёсны туслан гүйцэтгэгчээр ажиллаж, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, инженерчлэл болон угсралтын ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулсандаа туйлын баяртай байна.

Энэхүү системийн давуу талууд:

 Тогтвортой байдал: Төвийн сүлжээ тасарсан үед ч үйлдвэрлэл зогсохгүй.

 Эдийн засгийн хэмнэлт: Эрчим хүчний зардлыг 40-90% хүртэл бууруулна.

 Байгаль орчинд ээлтэй: 20 жилийн хугацаанд 1.53 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсооно.

 Энэ нь 70,000 мод тарьсантай тэнцэхүйц бодит үр дүн юм.

Манай Клийн Ресурс Девелопмент ХХК нь  2024-2025 онд амжилттай хэрэгжүүлсэн 3 томоохон төслийн нэг болох Төв аймгийн Сэргэлэн суманд бүтээн байгуулагдсан "Сэргэлэн S05" нарны цахилгаан станцын төсөлд бид гар бие оролцсондоо баяртай байна.

Дэлхийн жишгийн дэвшилтэт технологийг Монголдоо хамтдаа бүтээлцлээ!