🎉 Бид “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН ИРЭЭДҮЙ” үзэсгэлэн худалдаанд оролцож байна! 🌱

Төрийн банк болон холбогдох яамд, салбарын байгууллагууд хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг танилцуулах хамгийн том үзэсгэлэн эхлэхэд бэлэн боллоо.

Энэхүү арга хэмжээнд "Клийн Ресурс Девелопмент" компани нь оролцож, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологи дээр суурилсан шилдэг шийдлүүдээ эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ танилцуулах гэж байна.

Та манай асарт саатсанаар айл өрх, аж ахуйн нэгж болон цахилгаан станцад зориулсан тоног төхөөрөмжийн сонголт, суурилуулалтын талаарх цогц зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн багаас авах боломжтой юм. Мөн бидний санал болгож буй шийдлүүдийг Төрийн банкны хөнгөлөлттэй "Ногоон зээл"-д хамруулан, газар дээр нь судлуулж шийдвэрлүүлэх давуу талтайг дуулгахад таатай байна.

Байгальдаа ээлтэй, эрчим хүчний ухаалаг сонголт хийхийг хүссэн хүн бүрийг урьж байна! 🤝

📍 Хаана: МҮЭСТО (Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон)
📅 Хэзээ: 2026 оны 05-р сарын 23-наас 27-ныг дуустал
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл