МЭДЭЭ: “FusionSolar Day Mongolia 2026” арга хэмжээ эрчим хүчний салбарын шинэ боломжуудыг танилцууллаа

Улаанбаатар хот. Сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч Huawei болон “Клийн Ресурс Девелопмент” (CRD) ХХК хамтран зохион байгуулсан “FusionSolar Day Mongolia 2026” арга хэмжээ Blue Sky зочид буудлын Jade Hall-д амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд төр засаг, банк санхүү, архитектур болон эрчим хүчний салбарын 100 гаруй төлөөлөгчид оролцож, Монгол улсын ногоон эрчим хүчний ирээдүйн талаар хэлэлцэв.

Технологи ба Инноваци: Ухаалаг хуримтлуурын эрин үе

Арга хэмжээний үеэр Huawei компанийн зүгээс худалдаа, аж үйлдвэрийн салбарт (C&I) зориулсан сүүлийн үеийн ухаалаг нарны систем болон эрчим хүчний хуримтлуурын шийдлүүдийг (PV+ESS) танилцуулсан юм. Эдгээр системүүд нь байгууллагуудын эрчим хүчний зардлыг 40-60% хүртэл бууруулаад зогсохгүй, төвлөрсөн шугамын ачааллыг хөнгөвчлөх стратегийн ач холбогдолтойг албаныхан онцолж байв.

Бодит үр дүн: Үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж болон Чингэлтэй дүүргийн кейсүүд

Онол ярихаас илүү бодит үр дүнг чухалчилсан уг өдөрлөгийн үеэр Үндэсний үйлдвэрлэгч компани болон Чингэлтэй дүүргийн 49-р сургуульд суурилуулсан нарны цахилгаан үүсгүүрийн үр ашгийг танилцуулсан нь зочдын анхаарлыг ихээхэн татлаа. Энэ нь нарны эрчим хүч Монголын эрс тэс уур амьсгалд бизнесийн болон нийгмийн өндөр өгөөжтэй болохыг практик дээр баталсан хэрэг болов.

Стратегийн түншлэл: 5 томоохон гэрээ үзэглэлээ

Арга хэмжээний хамгийн оргил хэсэг нь салбар хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол байв. “Клийн Ресурс Девелопмент” ХХК нь дараах байгууллагуудтай стратегийн түншлэлээ баталгаажууллаа:

  • Монголын Архитекторуудын Эвлэл (MAE): Барилгын зураг төсөлд ногоон шийдлийг тусгах.
  • ХААН БАНК: Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
  • Toyota Top Motors: Автомашины салбарыг цэвэр эрчим хүчтэй хослуулан ажиллах
  • Geruud Glamping Service: Аялал жуулчлалыг байгальд ээлтэй шийдлээр хангах.
  • SUNERGY сургалтын төв: Анхан шатны болон ахисан шатны Чадварлаг инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх.

Ирээдүйн алсын хараа

“Клийн Ресурс Девелопмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Тэнгис хэлэхдээ: "Бид зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэгч биш, харин Монгол улсын эрчим хүчний ирээдүйг хамтдаа бүтээгч түнш байхыг эрмэлздэг" хэмээн онцолсон юм.

Арга хэмжээний төгсгөлд зочид төлөөлөгчид Huawei-ийн тоног төхөөрөмжүүдтэй биечлэн танилцаж, мэргэжлийн инженерүүдээс зөвлөгөө мэдээлэл авснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөв.