🔋 Huawei LUNA2000-215: Үйлдвэр, Аж Ахуйн Нэгжийн Эрчим Хүчний Аюулгүй Байдлын Шинэ Стандарт 

Үйлдвэрлэл, худалдааны төв, эмнэлэг, боловсролын байгууллага зэрэг хүн ам олноор төвлөрсөн, өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж ашигладаг салбаруудад эрчим хүчний системийн найдвартай, аюулгүй байдал нэн тэргүүний асуудал байдаг. Huawei брэнд энэхүү хэрэгцээнд тулгуурлан, салбартаа анх удаа "Батерейны нэгж элемент хэрэглээ хүртэл" (Cell-to-Consumption) бүх шат дамжлагыг хамгаалсан C2C Хос Хэлхээт Аюулгүй Байдлын шийдэл бүхий шинэ үеийн C&I Hybrid Cooling ESS системийг танилцууллаа. 

Энэхүү систем нь цахилгаан болон дулааны хамгаалалтыг дөрвөн түвшинд иж бүрэн шийдсэнээрээ зах зээлд тэргүүлж байна. 

⚡ Цахилгаан Хэлхээний Хамгаалалт (Electrical-link Safety) 

  • Батарейны нэгж Элемент түвшинд (Cell): Батерейны элемент бүрийг температур болон хүчдэлийн хос мэдрэгчээр хянадаг. Автомашины үйлдвэрлэлийн стандартыг хангасан BMIC (Battery Management Integrated Circuit) чип болон үүлэн (Cloud) технологид суурилсан оношилгоо нь 13 гаруй төрлийн гэмтэл, эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт үеийн сэрэмжлүүлэг өгөх чадвартай.
  • Багцын түвшинд (Pack): Патентлагдсан 6 талт иж бүрэн тусгаарлагчтай. Энэ нь электролитийн зэврэлтэд 30 хоног хүртэл тэсвэртэй бөгөөд уламжлалт батерейнуудаас (ихэвчлэн 2 талт тусгаарлагчтай, 7 хоногийн тэсвэртэй) 4 дахин илүү бат бөх юм.
  • Системийн түвшинд (System): Салбартаа анхдагч 5 түвшний хэт гүйдлийн хамгаалалтын механизмтай. Тогтмол (DC) болон хувьсах (AC) гүйдлийн хяналтад ямар ч "сохор бүс" байхгүй бөгөөд богино залгаа үүсмэгц ердөө 0.005 секундэд системийг салгаж, галын эрсдэлийг үндсээр нь тасалдаг.
  • Хэрэглээний түвшинд (Consumption): 24 цагийн турш цахилгаан алдагдлыг хянах гурвалсан RCD системтэй. Энэ нь хүн болон эд хөрөнгө цахилгаан гүйдэлд цохиулах эрсдэлээс 100% хамгаална.

🔥 Дулааны Хэлхээний Хамгаалалт (Heat-link Safety)

  • Үүрний түвшинд (Cell): Элемент бүрийн хооронд тусгай дулаан тусгаарлагч суурилуулсан тул нэг элемент халсан ч бусаддаа нөлөөлөхгүй. Доод хэсэгт байрлах шингэн хөргөлтийн хавтан нь хос урсгалт замтай тул дулааныг жигд хуваарилж, эрчимтэй хөргөлт явуулдаг.
  • Багцын түвшинд (Pack): IP65 стандартын өндөр хамгаалалттай бөгөөд эерэг даралтаар хүчилтөрөгч нэвтрэхээс сэргийлсэн хаалттай бүтэцтэй. Энэ нь дотроос гал авалцах нөхцөлийг бүрмөсөн хаана.
  • Системийн түвшинд (System): Шатамхай хий үүссэн тохиолдолд кабинетаас маш хурдан хугацаанд, зориулалтын сувгаар гадагшлуулах технологитой.
  • Хэрэглээний түвшинд (Consumption): Гэнэтийн даралт, хий үүсэх үед дээш чиглэсэн аюулгүйн хавхлагатай (Top vent). Энэ нь галыг олон цагаар тэсвэрлэх чадвартай төдийгүй, хийг хажуу тийш биш, дээш нь гаргаснаар ойр орчимд байгаа хүмүүсийг гэмтэхээс хамгаалдаг.

🌍 Эрс Тэс Уур Амьсгалд Зохицсон Бат Бөх Хийц

Huawei LUNA2000-215 нь зөвхөн технологийн хувьд төгс бус, хийцийн хувьд ч маш тэсвэртэй. Өвлийн тэсгэм хүйтэн, говь цөлийн хэт халалт, элсэн шуурга болон ширүүн бороо зэрэг байгалийн ямар ч хүнд нөхцөлд тасралтгүй, тогтвортой ажиллахаар зохион бүтээгдсэн.

Онцлох дүгнэлт: Аюулгүй байдал бол сонголт биш, харин зайлшгүй байх ёстой стандарт юм. Huawei-ийн энэхүү шийдэл нь эрчим хүчний хэрэглээгээ ухаалаг, найдвартай, хамгийн гол нь эрсдэлгүй болгохыг зорьж буй байгууллага бүрт зориулагдсан шилдэг хөрөнгө оруулалт болох болно.
 
 

Huawei Luna2000-215